ВИДЕО: Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

ВИДЕО: Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжилсан. Улмаар Ш.Ёл өнөөдөр /2024.11.21/ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Миний биеийг аймгийн Засаг даргад итгэл хүлээлгэн сонгосон нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Цаашид аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хэрэгжүүлж байсан ажил, барьж байсан бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлье" гэв.

Сонирхуулахад, Ш.Ёл нь 1999-2023 онд ШУТИС-ийг Маркетингийн менежер мэргэжлээр дүүргэсэн, 2003-2006 онд "Дорнод НАА" ӨНӨҮГ-т Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨААТҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.  

ВИДЕО: