Н.Номтойбаяр: ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээж, ажлаа өгөхгүй бол байнгын хорооны хуралд суухгүй байхыг гишүүдээс уриална

Н.Номтойбаяр: ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээж, ажлаа өгөхгүй бол байнгын хорооны хуралд суухгүй байхыг гишүүдээс уриална

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.11.21/ Төрийн ордонд төсвийн хоригтой холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "УИХ дахь Үндэсний эвсэлийн гишүүд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийг анхнаасаа эсэргүүцэж, алдагдалтай төсөв батлуулахгүй гэх байр суурьтай байсан. Энэ нь явж явж улс төрийн зөвшилцлийн хүрээнд нэр бүхий гишүүд гарын үсэг зурж, 3.6 их наядыг хасуулахгүй бол асар их инфляци үүсэж, төгрөгийн ханш унаж, ажилгүйдэл ядуурал бий болно гэдгийг хэлж байсан. 

Засгийн газраас итгэл үнэмшилтэйгээр өргөн барьсан төсвөө өөрсдөө хүлээн зөвшөөрч буулт хийсэн. Үүнтэй уялдуулан Үндэсний эвслийн зүгээс 3.6 их наядыг хасья гэдэг байр суурьтай гишүүд нэгдэн Ерөнхийлөгчид хүсэлт тавьсан. Яамартай ч хүссэн зүйлдээ хүрлээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг бид дэмжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудлыг дэмжиж кнопоо дарна. Мөн үүнтэй уялдуулан хэлэх зүйлс байна. 

  1. Хариуцлагын асуудал. Засгийн газар оруулж ирсэн төсөвтөө итгэл үнэмшилтэй байсан. Түүнийг нь эсэргүүцсэн гишүүдийг тэнэг мангараар нь дуудаж байгаад хүч түрэн баталсан шүү дээ. Дунджаар орлого зарлагын зөрүү 36 их наяд гэж үзвэл УИХ дээр 32 тэрбум буюу нэг хувьд ч хүрэхгүй төсвийг тануулсан. Хамтарсан Засгийн газрын хамгийн хариуцлагатай ажил нь ирэх оны төсөв байсан. Үүн дээрээ хамтарсан Засгийн газар бүтэлгүйтлээ. Ерөнхийлөгчөөөс тавьсан хориг нь нэг талдаа улс орныхоо эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж байгаа. Нөгөө талдаа инфляци хоёр оронтой тоонд хүрч, төр засгийн тогтвортой байдал, Хамтарсан Загсийн газрын  гэрээний асуудлууд хөндөгдөх улс төрийн нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан. Хориг тавьснаар үндсэндээ эдгээр улс төрийн хариуцлагаас мултарч байгаа юм. Төсвийг дахин хэлэлцээд амжилт гаргавал маш том хямралаас урьдчилан сэргийлэх нөхлийг бүрдүүлнэ. 
  2. Саяны төсвийг баталсан байдлаар дахин төсөв хэлэлцэх юм бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Өөрөө хэлбэл ажлын хэсгийн гишүүд дахин шинээр бүрдүүлж, анхаарал хариуцлагатай хүмүүсийг оруулмаар байгаа юм. Төсвийн ажлын хэсгийг Ц.Даваасүрэн гишүүн ахлах юм бол дахиад л ийм асуудал үүснэ. Тэр тусмаа төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр бидний зүгээс Төсвийн байнгын хорооны дарга өөрөө хариуцлагаа хүлээгээд ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэдэг зарчмын байр суурийг тавьж байсан. Үүнийгээ ч дахин тавих болно. Хэрвээ Ц.Даваасүрэн толгойсон Төсвийн байнгын хороо хуралдвал энэ хуралд суухгүй байхыг гишүүдэд уриална" гэлээ.