"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Шаардлагатай судалгааг хийж байна. Нэн тэргүүнд прокурорын дэргэдэх мөрдөнг бидний нэрлэж заншсанаар тусгай субъекттэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг "ТАХАР"-ын албыг эргэж байгуулна. Шинэ хуулийн төсөл боловсруулагдаж байгаа нь шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулж цагдаа, тагнуул, АТГ-аас тусдаа үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
ВИДЕО: