"Найман жил хилийн хориг тавьж, хонгилд түгжчихээд адаг сүүлд нь торгуулийн ял оногдуулсан"

"Найман жил хилийн хориг тавьж, хонгилд түгжчихээд адаг сүүлд нь торгуулийн ял оногдуулсан"

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Сонсголын үеэр эрүү шүүлтэд өртөж байсан иргэд байр сууриа илэрхийлж, өөрт тохиолдсон зүйлсээ ярилаа. Иргэн М.Оюундэлгэр "Би 1999 оноос гаалийн байгууллагын шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, хэрэг бүртгэгч хүний нөөцийн дарга, сургалтын төвийн даргаар ажиллаж байгаад 2015 онд Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдсон. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байтал намайг гаалийн улсын хоёр байцаагчийг шилжин ажилласан асуудалд 1.5 сая төгрөг авсан гэж яллахын тулд эрүүдэн шүүж 8 жил ажлаас түдгэлзүүлж, 8 жил хилийн хориг тавьж, 8 жил намайг хонгилд түгжчихээд адаг сүүлд нь торгуулийн ял оногдуулсан.

2015 оны долоодугаар сард миний талаарх худал мэдээлэл АТГ-д очсон. Тогтоогдоогүй учраас хаагдсан байтал таван сарын дараа гэртээ байхад хоёр хүн ирээд надаас тодруулах зүйл байна гээд аваад гарсан. Очсон үеэс эхлээд би эрүү шүүлтэд өртсөн. Мэдүүлгээ өгөөд явах гэтэл 00:00 цаг хүртэл серверийн өрөөнд хорьсон. Хэрэг нь нотлогдохгүй байвал зохиогоод биччихдэг юм байна лээ" гэв.