Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийлээ.

ЕТГ-ын дарга Г.Занданшатар, "Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын 2025 төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүслэн холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. 

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.

Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна. Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм.  Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл" гэлээ.