М.Нарантуяа-Нара гишүүн намынхаа даргатай эвлэрчээ

М.Нарантуяа-Нара гишүүн намынхаа даргатай эвлэрчээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн болон ИЗНН-ын дарга Б.Батбаатар нарын хооронд маргаан гарсан гэх мэдээлэл гарч, М.Нарантуяа гишүүн ч намынхаа даргыг хуралдаа суухгүй байгаа зэргээр багагүй шүүмжилсэн. 

Улмаар Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо төрийн ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намаасаа хөөх саналыг зарим гишүүд гаргасан байдаг. Мөн түүнийг ИЗНН-ын дэд даргаас нь огцруулсан юм. Харин өчигдөр /2024.11.20/ М.Нарантуяа-Нара гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Намынхаа гишүүдийн хамт хуралтай зураг оруулах юмандаа байгаа байх. Намын даргатайгаа эр хүн шиг байвал эрх хүн шиг шиг л байна шүү гээд гар барилцсан. Нялуунаас шулуун нь дээр. Шударга ярилцаад шударга байцгаая л гэсэн. Нам дотроо, нам хоорондоо талцаж байхаар ажилдаа анхаарья" гэжээ.