Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байсан ч УИХ-аар энэ сарын 8-ны өдөр баталсан. Учир нь зарлага өндөр, алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа юм. Тиймээс зарим гишүүд төсвийг 3 гаруй их наяд төгрөгөөр танахыг шаардаж буй.
Улмаар 2025 оны төсвийн төслийг энэ сарын 18-ны өдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгч тухайн төсвийн төсөлд хориг тавих эсэх нь хүлээлт үүсгээд буй. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж хуульчилсан байдаг.
Тэгвэл олон нийтийн хүлээлттэй холбоотойгоор 2025 оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх аж.