Засгийн газрын өнөөдрийн /2024.11.20/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн реформ, үр дүн, тулгамдсан асуудлын талаар, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явцын талаар, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль нь Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн дэргэдэх төрөлжсөн сургалттай юм. Тус сургуульд өнөөдөр 100 гаруй сурагч суралцаж байна.