Нийслэлийн орон сууцны компорац /НОСК/-ийн захирлаар М.Говьсайхан дахин томилогдсон байна. Тэрээр 2021-2024 онд Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар ажилласан юм. М.Говьсайхан энэ хугацаанд нийслэлд анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцанд оруулах, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлжээ.