"Монголын Үндэсний их сургууль"-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэх хурлыг хойшлууллаа

"Монголын Үндэсний их сургууль"-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэх хурлыг хойшлууллаа

Богдхан ууланд 25.5 га газар ашиглах эрх эзэмшдэг "Монголын Үндэсний их сургууль"-ийн 2.5 га газрыг нь цуцалсныг эсэргүүцэж шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх өчигдөр /2024.11.18/ хэлэлцэхээр товлоод байсан ч шүүх хурлыг хойшлуулсан байна. Учир нь хариуцагчаас Улсын дээд шүүхэд ирүүлсэн хяналтын гомдлоос татгалзах хүсэлтийг тодруулах шаардлагатай хэмээн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.