Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэлээ.
Тодруулбал, Хууль, зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан "Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүгэл үлээгчийг хамгаалах тухай (анхдагч), Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна" хэмээжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам болон Авлигатай тэмцэх газар хамтран боловсруулсан “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор Монгол Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү хуулийн төслийг өмнө нь 2021 онд УИХ-д өргөн барьж байсан ч дэмжигдээгүй. Тухайн үед зарим гишүүд “матаачдын хууль” хэмээн шүүмжилж, шүгэл үлээгчийг хамгаалах механизм сул, мөн мэдээллийг хүлээн авч шалгах байгууллагын эрх, үүрэг тодорхойгүй байна гэж үзэн унагасан юм.