Увс аймгийн Тариалан суманд энэ сарын 15-ны /2026.10.15/ өглөө 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байгаа.
Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжилж, ач холбогдол бүхий мэдээллийг журмын дагуу үнэлж авна гэдгээ мэдэгдлээ. Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэр нэгдүгээр баг, Машийн ам гэх газраас сураггүй алга болсон Баяраагийн Ариунаа гэх 26 настай эмэгтэй нь сураггүй алга болох үедээ цэнхэр судалтай нимгэн куртик, хагас түрийтэй хавар намрын хар өнгийн гутал, хар өнгийн өмдтэй явсан байна.Тухайн иргэний талаарх үнэн бодит мэдээллийг 7045-102, 88023342 дугаарын утсанд өгөх боломжтой аж.
