“Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 65, 76 кг-ын жинд барилдаж буй Монголын гурван бөх шигшээ 8-д шалгарлаа.
Тодруулбал, 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал Польшийн Агата Голучовскаг оноогоор цэвэр ялсан юм. Тэрбээр эхний хоёр барилдаандаа нийт 23 оноо авч, нэг ч оноо алдаагүй амжилттайгаар шигшээ 8-д шалгарч, Казахстаны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын хүрэл медальт Зейнеп Баяноватай барилдана.
Харин 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин Германы Анне Нюрнбергерийг даралтаар буулган авлаа. Тэрбээр шигшээ 8-д БНХАУ болон Казахстаны бөхчүүдийн барилдааны ялагчтай хүч үзнэ. Мөн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан ОХУ-ын Марииа Силинаг 11:2-оор ялж, шигшээ 8-д шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Энэтхэг болон Литвийн бөхчүүдийн барилдааны ялагч байх юм.