"Squid game" цувралаар нь Монголчуудын сайн мэдэх жүжигчин Хо Сун Тэ удахгүй Монголд ирэх гэж байгаа талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
БНСУ-ын алдарт жүжигчин Хо Сун Тэ нь 1977 онд төрсөн бөгөөд дэлгэцийн 60 гаруй уран бүтээлд тоглож байжээ. Тэрбээр 2016 онд "Сүүдрийн эрин" нэртэй триллер төрлийн киногоороо үндэсний хэмжээнд нэр хүндтэй болж, "Squid Game" цувралын Жан Док Сүгийн дүрээр олон улсын үзэгчдэд танигдсан.
Хо Сун Тэ нь саяхан Казахстан Улсаар аялаад ирсэн бөгөөд дараагийн орон нь Монгол Улс байх талаар өөрийн Threads цахим хаягтаа өчигдөр /2024.11.19/ мэдээлсэн байна.