"Хэцүү анги" олон ангит киноны Билгүүний дүрээр олны танил болсон жүжигчин М.Наранмөнх өнгөрөгч пүрэв гарагт /2024.11.14/ "Эрдэнэсийн арал" киноны нээлтийн үеэр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.
МУГЖ Б.Магсаржавын хүү М.Наранмөнх дунд сургуулийн сурагч байхаасаа жүжигчний карьераа эхлүүлж, “Ми-15”, “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг нийгмийн эмзэг сэдэвт бүтээлүүдэд голдуу эсрэг дүр бүтээж ирсэн билээ. Тэрбээр кино урлагийн салбарт арав гаруй жил хөдөлмөрлөсний дараа СТА болсонд олон нийт "ам сайтай" байгаа юм.