Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тогтуун, өдөртөө дулаан байна. Маргааш буюу энэ сарын 18-нд Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.