“Анна Каренина” жүжгийг ирэх сард дахин тоглоно

“Анна Каренина” жүжгийг ирэх сард дахин тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анх хүргэж байсан юм.

Тодруулбал “Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог бөгөөд  уг жүжгийг ирэх сард дахин толилуулахаар болсон байна. Уг жүжиг нь эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл хосын харилцаа амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан байна. Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ Аннатайгаар өнгөрсөн тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон билээ.