ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Улсын дугаар олгохгүй байх нь иргэдийн өмчтэй байх ҮХ-ийн эрхийг зөрчиж байна" гэх албан бичгийг Хотын даргад хүргүүлжээ

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Улсын дугаар олгохгүй байх нь иргэдийн өмчтэй байх ҮХ-ийн эрхийг зөрчиж байна" гэх албан бичгийг Хотын даргад хүргүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг гаргасан. Тодруулбал, 2024 арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирж буй суудлын автомашинд Улаанбаатарын серийн дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч тус журам нь олон нийтийг чирэгдүүлж ихээхэн бухимдлыг үүсгээд буй учир зарим иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хотын дарга Х.Нямбаатарт тус журмаа хүчингүй болгох албан бичгийг  хүргүүлсэн байна. Тэрбээр тус журмыг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн албан бичигтээ бичжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн албан бичиг: