УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Хууль тогтоомжийн тухай хуулийн ажлын хэсгийг би даргалж байгаа. Үүний нэг гол зорилго нь хууль дагуулж оруулж ирж хууль өөрчилдөг зүйлийг зохицуулдаг хуультай байхгүй бол болохгүй байгаа юм. Нэг анхаарах ёстой зүйл байгаа нь гэрээнд зориулж хууль өөрчлөх гээд байна. Бид хууль хэлэлцэж байгаа юм шиг боловч гэрээ хэлэлцээд суугаад байгаа юм. Энэ нь эргээд маш ноцтой зүйлүүдийг гаргаж ирээд байна. Хуулин дээрээ төвлөрч хэлэлцэх хэрэгтэй. Энэ хуулиар дараа нь маш олон харилцааг зохицуулна. Гэрээ бол хуулийг зохицуулдаг зүйл биш шүү" гэлээ.
ВИДЕО: