ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан "LAZARD" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэн Тантай уулзлаа

ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан "LAZARD" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэн Тантай уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хуралд оролцож байна.

Тодруулбал  уг хурлын үеэр Хонконгийн "LAZARD" хөрөнгийн удирдлагын компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэн Тантай уулзлаа. Түүнчлэн уг компани нь дэлхийн 18 улсад үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага бөгөөд Үндэсний баялгийн сан, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг техникийн туслалцааны хүрээнд дэмжин хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон аж.