Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга нар тодорч улмаар Ерөнхий сайдад уламжлаад байсан. Харин зарим аймгийн Засаг дарга нар хараахан томилогдоогүй байсан юм.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Есентайн Зангарыг томиллоо. Энэ удаагийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан байдаг. Тэрбээр сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдож байжээ.