Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очирыг томиллоо

Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очирыг томиллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга нар тодорч улмаар Ерөнхий сайдад уламжлаад байсан. Харин зарим аймгийн Засаг дарга нар хараахан томилогдоогүй байсан юм.

Тэгвэл энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар Булган аймагт МАН ялалт байгуулсан бөгөөд Засаг даргаар Дагвадоржийн Пүрэв-Очир томилогдож, тамгаа гардан авлаа. Түүнд тамгыг өмнөх Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хүлээлгэн өглөө.