Алдарт "Кармен" дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

Алдарт "Кармен" дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ амралтын өдрүүдэд /2024.11.16,17/ "Кармен" дуурийг 108, 109 дэх удаагаа тоглох гэж байна.

Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе Меримегийн “Кармен” хүүхэн зохиолоор хийсэн энэхүү дуурь маш богино хугацаанд алдрын оргилд хүрсэн гайхалтай бүтээл юм.  Энэхүү дуурьт хайр дурлал, хүсэл хясал, үхэл, эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гардаг бөгөөд гол дүрд МУСТА М.Дариймаа, ДБЭТ гоцлол дуучин Т.Чулуунчимэг нар тоглох юм байна. 

УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж 1985 оны 04 сарын 05-ны өдөр тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм.