УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
ВИДЕО:
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа. 2011 оноос 2070 он хүртэл ураны салбарын өсөлтийн жил үргэлжлэх юм билээ. Тиймээс бид энэ алтан үеийг ашиглах ёстой. Ингэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. 2009 онд болсон Хан ресурс гэдэг компанитай холбоотой алдааг давтахгүй байх баталгаа бий юу. Тухайн үед ОХУ-ын талаас Д.Медведевийг Монголд айлчлахаас нэг сарын өмнө Канадын компани эзэмшиж байсан ураны лицензыг цуцлаад Орос Монголын хамтарсан компанид өгснөөр улс төрийн асуудал үүссэн. Орос Улс яг хоёр дахь удаагаа бидэнд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө гэж амалж байсан ч хэлсэндээ хүрээгүй. Энэ удаагийн амлалт ч худлаа. Тиймээс бид гурав дахь хөрштэйгөө том төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Хан ресурс компанид лиценз олгочихоод цуцалсан үүний дүнд манай улс 70 сая ам.доллар төлсөн" гэлээ.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, " Хан ресурс дээр ашиглалтын хайгуулын хоёр лиценз л байсан. Бид хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй байсан. Тухайн үеийн Засгийн газар лицензийг нь цуцлаад, Мардайг Орост өгөх тухай ярьсан. Өнөөдөр ч Мардайг Оростой хамтарч эзэмших асуудал идэвхтэй яригдаж байгаа.