Жүжигчин Б.Амарсайханыг Halloween-ий баяраар "хаалга нүдлээ" гэх шалтгаанаар дөрвөн хүүхдийг лифтэнд зодсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тус үйл явдлын бичлэг баримтаар үлдсэн гэж буй. Тэгвэл уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснаас болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэлээ.