"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр Ж.Танын оронд ГХ-ны сайд асан Н.Энхтайваны хүү Э.Мэндтүвшинг томилжээ

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр Ж.Танын оронд ГХ-ны сайд асан Н.Энхтайваны хүү Э.Мэндтүвшинг томилжээ

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Ж.Тана “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахлан ажиллах болсон.

Тиймээс дараагийн хүнийг томилох тухай асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр Э.Мэндтүвшин томилогджээ. Тэрээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү бөгөөд Харвардын их сургуулийн магистр, хуульч мэргэжлээр суралцаж байжээ.