Засгийн газрын хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг УБЕГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлжээ

Засгийн газрын хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг УБЕГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нь архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 09-ны өдөр гарсан билээ.  Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. 

Д.Дэлгэрсайханд зодуулж хүнд гэмтэл авсан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнэ нь өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрбээр шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд уг дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг ямар зүйл ангиар яллагдагчаар татах эсэх нь тодорхой болох юм.

Тус асуудалтай холбогдуулан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2024.11.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж хүлээн авчээ.