УИХ-ын гишүүн асан П.Анужинг Ерөнхийлөгчийн зөвлөх болно, Японы Осака хотод суух консул болох гэж байна гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан ч тэрбээр уг мэдээллийг үгүйсгэж байв. Тэгвэл өчигдрөөс /2024.11.11/ эхлэн түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "УИХ-ын гишүүн асан П.Анужин нь Ерөнхий сайдын зөвлөхөөр есдүгээр сард томилогдсон ч одоогоор ажлаа хүлээн авч, албан ёсоор ажлаа эхлүүлээгүй байгаа" гэлээ.