УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана.
10.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо,
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2024.10.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ)
14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо
- УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Мөн 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо НҮБ-ын байранд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.