УИХ-ын АН-ын бүлэг өнөөдөр /2024.11.11/ хуралдаж, хэлэлцсэн асуудлуудын талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, "УИХ-ыг өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас шалтгаалж парламент хууль мөрдөхөө больжээ. Намын аль нэг даргын үзэмжээр бүх асуудал шийддэг болсон байна. Тухайлбал өнгөрсөн баасан гарагт УИХ-ын хурлын дарга байгаа дэгийн хуулийг мөрдүүлэх бус дэгийн хуульд зүйл заалт зохиож уншсан. Өнгөрсөн хугацаанд ээлжит бус чуулган дээр ч Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэн шийдвэр гаргаж байсан. Үүний үндсэн дээрээс АН-ын зарим зарчмын зөрүүтэй санал унасан. Улмаар төхөөрөмжний нэр барьж, горимын санал гэх нэрээр удаа дараа санал хурааж, хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авдаг. Иймд УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.