МАН-ын бүлэг хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж, сонгуульд ялсан Засаг дарга нараа хүлээн авч, баяр хүргэжээ

МАН-ын бүлэг хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж, сонгуульд ялсан Засаг дарга нараа хүлээн авч, баяр хүргэжээ

УИХ хурал МАН, АН-ын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар санал, дүгнэлтээ нэгтгэдэг.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тэгвэл МАН-ын бүлэг байнгын хороодоос санал авч, байр сууриа нэгтгэсэн тул энэ долоо хоногт хэлэлцэх Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, улмаар өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаагүй байна.

Түүнчлэн АН-ын бүлэг ч уг хуультай холбоотой бүлгийнхээ санал, дүгнэлтээ нэгтгэсэн учраас дахин хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Улмаар өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, АН-аас сонгогдсон Засаг дарга нартаа баяр хүргэжээ.