Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар өнгөрсөн сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Манай улс Бүгд Найрамдах Франц Улсын "Орона майнинг" групптэй хамтран Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод уран олборлох төслийг хэрэгжүүлэх гэж буй. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм. УИХ уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж буй. УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр тус хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн юм.