Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Тус хуваарийн дагуу өнөөдөр /2024.11.11/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг олон хууль, тогтоомжийг хэлэлцэнэ.