Д.Энхтүвшин: Иргэдийн амьдрал гундуу байхад улсын төсвийг 13 их наядаар нэмэгдүүлж оруулж ирлээ

Д.Энхтүвшин: Иргэдийн амьдрал гундуу байхад улсын төсвийг 13 их наядаар нэмэгдүүлж оруулж ирлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.08/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, "Биднийг сонгосон сонгогчдын амьдрал гундуу байна гэдгийг л сануулж хэлж байна. Иргэдийн саналыг нь авах гэж ярьсан мөрийн хөтөлбөрөө нэг хараарай. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн төсөв иргэдийн урмыг хугалж байна. Оруулж ирсэн төсөв чинь бодит байлаас тасарчисан. Дэгээр хязгаарлаад одоо ингэж ярьж болохгүй гээд байх юм. Өнгөрсөн онтой харьцуулахад 13 их наядаар төсвийг нэмүүлсэн байна. Иргэдэд энэ мөнгийг чинь төлөх боломж байгаа юм уу. Төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн хуулийг илүү сайжруулах хэрэгтэй. Шалтаг тоочиж, дэгээр хязгаарлаад шүүмж хүлээж авахгүй юм" гэлээ.