2025 оны улсын төсвийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2024.11.08/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "УИХ-ын даргын зүгээс бидний саналыг харгалзан үзээд төсвийн тодотгол хийх саналыг гаргаж байгаад татгазлах зүйл байхгүй. Гэхдээ бид Засгийн газар энэ төсвөө буцаан татахыг шаардаж байгаа. Дэгийн тухай хуулийн 32.1-ээр аль ч хуулийг санаачлагч нь хэлэлцүүлгийн шатанд хуулиа буцаан татах эрхтэй. Төсвийн тухай хуулийг ч буцаан татах эрх, үүрэг Засгийн газарт байгаа. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар төсөв батлагдахгүй бол өмнөх жилийнхээ түвшинд бүх зардлуудыг авч явна гэж заасан байгаа.
Мөн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална гэж заасан боловч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрх байгаа. Тодруулбал, УИХ хэрвээ тодорхойгүй асуудал үүсвэл өөрсдөө дэгэндээ өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ зүйлийн дагуу УИХ дэгэндээ өөрчлөлт оруулж, 14 хоногийн дотор төсвөө дахин оруулж ирэх бүрэн боломжтой. Ямар нэгэн хуулийн гарц, гаргалгаагүй, боломжгүй зүйлийг бид шаардаагүй" гэлээ.