Г.Тэмүүлэн: Төсөв баталсны дараа "төсвийн тодотгол" хийх санаачлагыг УИХ-ын дарга гаргалаа

Г.Тэмүүлэн: Төсөв баталсны дараа "төсвийн тодотгол" хийх санаачлагыг УИХ-ын дарга гаргалаа

УИХ-ын 2025 оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2024.11.08/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Төсвийн зардлыг бууруулахаар Засгийн газарт өгсөн шаардлагад одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа. Мөн бид бүхний тавьж байгаа шаардлагатай уялуудлаад УИХ парламентийн ардчиллыг бэхжүүлж, цөөнхийнхөө байр суурь, саналыг сонсох үүднээс төсвийн байнгын хорооноос тогтоолыг оруулж ирж байна. Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн алдагдлыг багасгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй хзарцуулах үүднээс энэ онд багтаан төсвийн тодотголыг оруулж ирэх, 3.6 их наядаар төсвийг бууруулах хүрээнд урсгал зардлаас хасах тогтоолыг УИХ-ын дарга санаачлаад оруулж ирж байна. Хувь хүнийхээ хувьд УИХ санаачлага гаргаж оруулж ирж байгаад баярлаж байгаа ч одоо хэлэлцэж буй төсвийг татаж, хэмнэлт хийх боломж байна гэх байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ ямартай ч бидний шаардлага үр дүнд хүрч, УИХ илүү санаачлага гаргаж, шинэ төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө үр ашиггүй төслүүдийг танахаар тодотгол хийж буйг сайшааж байна. Мөн хариуцлагагүй төсөв оруулж ирсэн, үр ашиггүй урсгал зардлуудад Сангийн яам болон Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой" гэлээ.