Өнөөдөр /2024.11.08/ Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2025 оны тусвийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Төсвийн хэт тэлэлтийн талаар өмнө нь би ярьсаар ирсэн. Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүдтэй санал нэг байгаа. Гэхдээ би цаасан дээр гарын үсэг зураагүй. Сонгуулиас хойш таван сар өнгөрлөө. Хэзээ гишүүн болох вэ. Төсвийн зөрүүтэй саналын үеэр ямар ч зарчмын зөрүүтэй санал оруулаагүй, ажлаа хийгээгүй явчаад батлахын даваан дээр төсвийг тат гэж болохгүй. Төсвийг дөрвөн долоо хоног хэлэлцдэг. Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын тоотой хэдэн гишүүд л зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Төсвийг багасгах цаасан дээр гарын үсэг зурсан хүмүүсийн зарим нь төсвийг нэмэгдүүлэх гээд гүйж явсан хүмүүс. УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хиймээр байна. Буруу байхад нь харсаар байж чимээгүй явуулчхаад араас нь энэ муухай байна гэх нь буруу" гэлээ.
ВИДЕО: