Улаанбаатарт үхрийн махны үнэ 0.1 хувиар өссөн бол орон нутагт өвсний үнэ өсөж байна

Улаанбаатарт үхрийн махны үнэ 0.1 хувиар өссөн бол орон нутагт өвсний үнэ өсөж байна

Хэрэглээний үнийн индекс буюу инфляци улсын хэмжээнд 6.7 хувьтай, Улаанбаатар хотод 6.5 хувьтай байна. Хэрэглээний сагсан дахь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ ямар байхаас инфляцийн түвшинг тооцоолдог.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг статистик мэдээллээс харвал энэ сарын 4-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурсан ч, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, Улаанбаатар хотод үхрийн ястай мах 0.1 хувиар буюу 25 төгрөгөөр нэмэгдэж килограмм нь 17736 төгрөг болжээ. Мөн сонгины үнэ 2.2 хувиар өссөн байна. Харин өндөгний үнэ 0.3 хувиар буурчээ. Харин орон нутагт болон аймгийн төвүүдэд цагаан будаа, боодолтой өвс, гурилны үнэ тус бүр өссөн үзүүлэлттэй гарчээ.