Л.Минкус “Дон Кихот” балетын Базилийн дүрийг анх бүтээж байсан Ардын жүжигчин О.Ганбаатарын 80 насны ойг тохиолдуулж Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Дон Кихот” балетыг тоглох гэж байна.
Энэхүү балетийг Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын нэгний өдөр тоглож байсан түүхтэй аж. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстраар Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва анх ажиллаж байсан билээ. Тэгвэл “Дон Кихот” балетын анхны гол дүрүүдийг бүтээж байсан, “Ардын Ганбаа” хэмээх нэрээр олноо танигдсан УДБЭТ-ийн ахмад балетчин, балетын дасгалжуулагч багшаар сүүлийн арваад жил ажилласан Ардын жүжигч О.Ганбаатарт хүндэтгэл үзүүлж 2024 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд энэхүү балетыг ахин тоглохоор болжээ.