Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр /2024.11.06/ Засгийн газар хуралдахгүй.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод болж буй олон улсын “Шанхайн Экспо-2024” үзэсгэлэнд оролцож байгаа юм. “Шанхайн экспо-2024” энэ сарын дөрөвнөөс 7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багт Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗГ-ын Хяналт, үнэлгээний хорооны дарга, сайд Э.Одбаяр, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү нар багтжээ.