"Шанхайн экспо"-д Монголын 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

"Шанхайн экспо"-д Монголын 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Засгийн газрын гишүүдийн хамт "Шанхайн экспо"-д оролцож байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй бүрэлдэхүүн “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочиллоо. Энэ жил манай улсаас 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компани үзэсгэлэнгийн талбай гарган ажиллаж байгаа юм.