Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулахаар болсон билээ.
Тэгвэл ирэх оны төсөвт Капитал банкнаас авах авлагыг 67.2 тэрбум төгрөгийг барагдуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны нийт орлого өмнөх оноос 1,050.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,943.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувийг эзэлж байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2025 оны шимтгэлийн орлогыг 5,4 тэрбум төгрөгөөр, зарлагыг 5,8 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох татаасыг 1,4 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Мөн Капитал банкнаас авах авлагыг 67.2 тэрбум төгрөгийг барагдуулахаар төлөвлөсөн байна.