Төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Тухайлбал Төсвийн байнгын хорооны хуралдаанааар 2025 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  •  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
  •  Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Эдийн засгийн байнгын хороо

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай/

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонсох

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулга
  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл