Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр тус улсад 2024 оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох бөгөөд өнөөдөр /2024.11.04/ Шанхай хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон бусад албаны төлөөлөгчид угтав.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян наралбан ёсны уулзалт хийжХятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана.

Хятадын олон улсын импортын экспог 2018 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулдаг байна.