УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр /2024.11.04/ 10.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн байна.
Мөн өнөөдөр зургаан ажлын хэсэг хуралдахаар төлөвлөжээ. Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсгүүд хуралдана. Түүнчлэн "Эмэгтэй парламентчдын чуулган-2024" чуулганыг “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдвийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулж байна.