ВИДЕО: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одон гардуулах ёслолын ажиллагаа болж байна

ВИДЕО: Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одон гардуулах ёслолын ажиллагаа болж байна

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одон гардуулах ёслолын ажиллагаа яг одоо эхэлж байна. 

Энэ жил "Чингис хаан" одонг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнд олгохоор болсон билээ. 

Энэхүү шийдвэрийн талаар ЕТГ-ын дарга Г.Занданшатар "Бан Ги Мүн Гадаад хэргийн сайд байхдаа хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. 2009 онд айлчилж, бүх салбарт хөгжлийн гарааг тавьсан. Түүний санаачилсан "Ногоон хөгжлийн сан"-гаар дамжуулж, манай улсад 470 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулсан" хэмээн  онцолсон юм. 

ВИДЕО: