Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг 2005 оноос олгож эхэлсэн билээ.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр /2024.10.30/ "Чингис хаан" одон хүртэх 18 дахь эрхмээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тодорсныг зарласан юм. Одон гардуулах ёслол “Монгол бахархлын өдөр” буюу маргааш Төрийн ордонд болно. Тэгвэл НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дөнгөж сая Монголд Улсад хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр түүнийг угтав.