Шугаман бүжгийн наадамд 20-85 насны 343 тамирчин өрсөлдөж, аваргууд тодорчээ

Шугаман бүжгийн наадамд 20-85 насны 343 тамирчин өрсөлдөж, аваргууд тодорчээ

Монгол туургатан, үндэстэн, угсаатны шугаман бүжгийн анхдугаар их наадам Спортын төв ордны “А” зааланд болов. Тэмцээнд 33 багийн 20-85 насны 343 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн бөгөөд орон нутгаас 16 аймаг, хилийн чанадаас ОХУ-ын Буриад улсын баг тамирчид оролцсон байна.

Тэмцээний 46-64 насны ангилалд “Гоо даль-2” баг түрүүлж, “Эрчис”, “Сондор” баг удаалсан бол дунд насны ангилалд “Гоёмсог алхаа-2” баг алтан медаль хүртэж, “Мандала”, “Гоо даль-1” баг мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин 20-45 насны ангилалд “Хамтын хүч” баг түрүүлж, “Гоёмсог” баг дэд байрт орсон бол Монгол туургатан ангилалд Дорнод аймгийн “Гоо даль-1” баг түрүүлж, ОХУ-ын Буриад улсын “Звезда” баг дэд байрт шалгарчээ.

Ташрамд сонирхуулахад, манай улсад шугаман бүжгийн спорт 2017 оноос анхлан үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8000 гаруй хүн тус спортоор хичээллэж байна.