Ням гаригт буюу /2024.11.03/-ны өдөр МУГЖ Балдандоржийн Туяа “Инээд түгээсэн 50 жил минь” уран бүтээлийн тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ.
Гавьяат жүжигчин Б.Туяа нь 1974 онд анх урлагт хөл тавьж "Хүүхэд залуучуудын театр"-т 1990 он хүртэл ажиллаад түүнээс хойш хошин урлагийн театрыг байгуулалцаж, ажиллаж ирсэн билээ. Б.Туяагийн 50 жилийн түүхэн ойн баярын тоглолтод хувийн уран бүтээлчид, хошин урлагийн хамтлагууд, шинэ үеийн уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэн оролцох юм байна.