М.Нарантуяа-Нара: Боловсролын сайд П.Наранбаяр хүүхэд нас барсан цэцэрлэгийг зөвшөөрөлгүй гээд хаячихаж байна /ВИДЕО/

М.Нарантуяа-Нара: Боловсролын сайд П.Наранбаяр хүүхэд нас барсан цэцэрлэгийг зөвшөөрөлгүй гээд хаячихаж байна /ВИДЕО/

Цэцэрлэгт суралцаж байсан нэг ой хоёр сартай хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас байр сурийг нь тодрууллаа.

Тэрбээр, "Өнөөгийн нийгэмд цалинтай ээжийн 50 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй. Тийм болохоор ээж нар гэртээ хүүхдээ хараад суух боломжгүй байгаа. Боловсролын яам асуудлаас зайлсхийх бус үнэлж, иргэдэд ийм хэрэгцээ шаардлага байгааг мэдрээд зөв зохицуулалтыг хийх ёстой. Үүнийг яамны хариуцах асуудал биш байсан гээд өнгөрөөчихвөл дахиад ийм асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй. Би Сонгинохайрахн дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж, хүний нөөц, чадварыг судалсан. Тус дүүрэг бол хүүхэд багачуудыг бараг л боловсролын байгууллагад шууд хамааруулж чаддаг юм байна лээ. Ер нь 1 нас болон 7, 8 сартай хүүхдүүдийн биеэ даах чадвар харилцан адилгүй. Ахиад ийм асуудал давтагдахгүй байх эсэх дээр анхаарч ажиллаж ёстой" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө